Жак Ма: Коронавирусийн вакцин боловсруулах ажилд 100 сая юань (14.4 сая ам.доллар) хандивлалаа

2020-01-30 175

Алибаба цахим худалдааны сайтыг үндэслэгч, Хятадын хамгийн баян хүн Жак Ма коронавирусийн вакцин боловсруулах ажилд 100 сая юань (14.4 сая ам.доллар) хандивлажээ. Тэрээр Хятадын засгийн газрын судалгааны хоёр хүрээлэнд тус бүр 40 сая юань өгөх болсныг Жак Ма сан мэдэгдсэн байна.

Ухань хотын Улаан загалмайн эмнэлгийн эмч нар. AFP

Түүгээрч зогсохгүй Алибаба компани вакцины судалгаанд зориулан хиймэл оюун ухаанаар тооцоолол хийх нөөц боломжоо үнэгүй санал болгосон бөгөөд Ухань хот болон Хубей мужаас нэг тэрбум юань (144 сая ам.доллар)-ийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авахаар болжээ.

Алибабагаас гадна Huawei, Tencent, Baidu зэрэг Хятадын томоохон компаниуд вирусийн эсрэг үйл ажиллагаанд хөрөнгө хүчээ санал болгож байна.

Гэвч вакцин олон нийтэд хүрэхэд ойролцоогоор нэг жилийн хугацаа хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ