ХЯТАД ЭЦЭГ ЭХ ХАЛУУРЧ БУЙ ХҮҮХДҮҮДЭЭ ӨВЧНИЙ ГОЛОМТОД ОРХИН ЗУГТЖЭЭ

2020-01-29 177

Коронавирусын халдварын голомт Хятадын Ухань хотод болсон онцгүй явдлын тухай уншаад дуугай өнгөрч чадсангүй. Хятад хүн цаг нь тулахаар ямар байдгийг монголчууддаа хэлж сэрэмжлүүлье. Ялангуяа монгол залуус уншаарай!

Сүүлийн үед “Хятад гүрэн мундаг хөгжиж байна”, “хятад хүн ёс суртахуунтай, сайн”, “хятад хүн соёлжиж байна”, тэр байтугай “хятад хүнтэй суувал жаргана” гэх мэт тархи угаалт хятадад худалдагдсан манай хэвлэл мэдээллээр маш их явагдаж, түүнд нь монголын залуу үе ихээр автаж байгаа бололтой. Гэтэл “хятад хүн” хэзээ ч тийм биш гэдгийг Хятадад гарсан вирусын халдвар дэлхий дахинд харууллаа.

Гурав хоногийн өмнө хятад эцэг эх төрсөн үр хүүхдүүдээ Ухань хотын нисэх буудалд орхин зугтсан байна. Энэ бол үймээн бужигнааны үеэр хүүхдүүд нь эцэг эхээсээ төөрсөн азгүй явдал биш шүү. Харин эцэг эх нь хүүхдүүдээ өвчний голомтод санаатайгаар орхин зугтжээ. Ухань хотод халдвараар 20 гауй хүн нас барсан гэх мэдээний дараа олон хүн яаран сандран Ухань хотоос гарч явах үеэр Нанжин хотын нэгэн гэр бүл онгоцны терминалаар гарч онгоцонд суух гэтэл хүүхэд нь халуурч байжээ. Ингээд тэр гэр бүлийг нисэх буудлын ажилчид саатуулсан байна. Гэтэл эцэг эх хоёр нь хүүхдүүдээ шууд орхиод, “бид зүгээр, биднийг явуулаач” хэмээн буудлын ажилтнуудаас амь өрсөн гуйж өөрсдийг нь онгоцонд суулгахыг шалсаар, онгоцонд сууж арилжээ. Ханиад хүрч халуурч буй хүү нь охин дүүтэйгээ халдварын голомтод ингээд л хоцорсон байх юм. Гэвч дараа нь нисэх буудлын ажилтнууд хоёр хүүхдийг онгоцонд суулган явуулсан ажээ.

Сайхан инээсэн ч, соёлтой ёс журамтай загнасан ч, баян ч, ядуу ч, долигоносон ч, нулимс унагасан ч, ядарч өрөвдүүлсэн ч хятад хүний дотор үргэлж Эрээн байдаг аж. Арилна гэж үгүй. Тэд хэнийг ч, юуг ч хайрлахгүй.

Холбоотой мэдээ