ОХУ энэ сарын 28-наас эхлэн “Хятад”-аас жуулчин хүлээн авахгүй

2020-01-29 149

ОХУ-аас Хятадын жуулчдыг коронавирусийн улмаас энэ сарын 28-наас эхлэн хүлээн авахгүй байх шийдвэр гаргалаа. Хятадын Засгийн газраас мөн иргэдээ гадаад явахад хориг тавьсан, гэхдээ өвчний халдвар гарсан мужуудад л хязгаар тавиад байгаа юм.

Оросын аялал жуулчлалын 200 гаруй компанийг нэгтгэсэн “Мир без границ” холбооны гүйцэтгэх захирал Александра Агамова “Хятадын Засгийн газраас иргэдийн гадаадад аялах жуулчлахад хориг тавих эрхийг орон нутгийн захиргаанд олгоод байгаа. Зарим муж түргэн шуурхай ажиллаж байхад зарим газар тун хойрго ажиллаж байна. Өчигдөр гэхэд манайд жуулчны хэд хэдэн групп Хятадаас ирсэн. Бид оруулаагүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Энэ хориг хоёрдугаар сарын дунд хэсэг хүртэл үргэлжлэх юм. 2019 оны 1-3 сард Хятадаас ОХУ-д 130 мянган жуулчин ирж байсан бол энэ жил энэ тоо ихэд буурах нь ойлгомжтой.

Холбоотой мэдээ