Өсөг гурилын хамт олон “ҮнэБүүӨсгө” уриалга гаргажээ

2020-01-29 289

Коронавирустай холбоотойгоор гурил, хүнсний эрэлт эрс өсч байгаа ч бизнесийн ёс зүй, хамтдаа туулах сэтгэлээр үнээ тогтвортой барих шийдвэрийг ӨСӨГ ГУРИЛ компани гаргажээ.

Захиалга, татан авалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тус үйлдвэрийн хамт олон 24 цагаар ажиллаж байна.

Тэдний хамт олны зүгээс ҮнэБүүӨсгө “уриалга” гаргажээ.

Мөн Өсөг гурилын үйлдвэр 30 хоногийн хугацаатай Онцгой комиссыг байгуулан, өдөр тутмын хариуцлагатай жижүүрүүд томилогдон ариутгалын ажлуудыг эрүүл ахуйн зааврын дагуу хийж байна.

Хорио цээрийн үед ард олноо эрүүл, аюулгүй хүнсээр тасралтгүй хангах эрхэм үүргийг хариуцлагатай хэрэгжүүлж буй Өсөг гурилын хамт олонд БАЯРЛАЛАА!

Холбоотой мэдээ