ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАНД МОНГОЛ БҮСГҮЙН ИЛТГЭЛ ШИЛДГЭЭР ТОДОРЖЭЭ

2020-01-28 182

“Дэлхийн Залуучуудын Чуулган-2020″ Австрали улсын Мельбурн хотноо 1 дүгээр сарын 19-21 ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. 11 дахь жилдээ болж буй энэхүү чуулган нь энэ жил анх удаа Австрали улсад болсноороо онцлог юм.

Чуулганд Монгол улсаас Б.Болортуяа гэх бүсгүй оролцжээ. Тэрээр сэргээгдэх эрчим хүчний бодлогын асуудлаар илтгэл тавьж, чуулганд оролцогчдоос өндөр үнэлгээг авч, шилдэг илтгэлүүдийн нэгээр тодорсон байна. Түүнийг Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт өөрчлөлт авчирсан, залуу хойч үедээ зөв үлгэрлэл үзүүлж буй залуу манлайлагч хэмээн үзэж энэхүү чуулганд урьжээ. Б.Болортуяа нь олон улсын сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай ба одоогоор мастерийн зэргээ Сиднейн Бизнесийн Сургуульд хамгаалахын зэрэгцээ сургуулийнхаа амбассадор, гадаад төлөөлөгчөөр ажиллаж байна.

Чуулганд Австрали дахь НҮБ-ийн Ерөнхийлөгч, мужын дарга, алдарт телевизийн хөтлөгч, кино продюсер, их сургуулиудын доктор профессорууд, хуульч, эдийн засагч нар оролцжээ.

  • Сайхан монгол залуу эмэгтэй, авъяаслаг, ажилсаг бас зөв сэтгэлгээтэй, эрдэмтэй охин байнаа. Бахархахыэ зэрэгцээ амжилт хүсье! Монгол зулуу хүн бүр эерэг зөв сэтгэлгээтэй байж, элдэв төрлийн зүйлд суралцан тууштай ажиллавал бүгдээрээ л ижил амжилт гаргаж, дэлхийн тавцанд гарна шүү дээ. Залуучууд бол Монголын ирээдүйгээс гадна нийгмийн өөрчлөлтийн эзэд, ард түмний төлөө цогтой тэмцэгч, өнөөгийн амьдралыг эрс шинэчлэгчид гэж үздэг ээ. Та нартаа их үйлсийн төлөө сэтгэл шулуудан Зорихыг уриалж байна .

Холбоотой мэдээ