Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзжээ

2020-01-28 187

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хурал хаалттай болсон бөгөөд 13 гишүүн оролцож, долоо нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор энэ сарын 15-нд УИХ-д оруулсан бөгөөд түүний хийсэн хэвлэлийн хурлын үеэр мөрдөн байцаалт явагдаж байгаа хэргийн талаар ярьсан тул дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан гэдгээ тайлбарлаад байгаа юм.

Бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаараа мэдээлж байсан.

Холбоотой мэдээ