БНХАУ-ын Эрээн хотод суугаа манай улсын 400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

2020-01-28 173

Коронавирусийн халдвар өмнөд хөршид хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Засгийн газраас Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд өнөөдрөөс /2020.01.28/ түр хугацаагаар хязгаарлалт хийж эхлээд байгаа.

БНХАУ-ын Эрээн хотод суугаа манай улсын 400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Монгол Улсаас тус хотод суугаа Консулын газарт гаргажээ. Дээрх хүсэлттэй холбогдуулан Дорноговь аймгийн Замын–Үүд суманд Онцгой комисс өчигдөр /2020.01.27/ хуралдаж, монгол иргэдээ шилжүүлэн авах шийдвэрийг гаргажээ.

Гэвч БНХАУ-ын тал монгол иргэдийг эх оронд нь шилжүүлэх зөвшөөрөл олгохгүй байгаа гэх мэдээлэл байна. Монгол Улсын хувьд Эрээн хотод байгаа иргэдээ шилжүүлэн авахаар 5 вагон, 2 автобус гаргаж, бэлтгэлээ хангажээ.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирус илрүүлэх төхөөрөмжийг Монгол Улс нь Япон Улсаас 200 ширхгийг авчраад байгаа ба вирусийн халдвар авсан байж болзошгүй иргэнийг бүрэн оношлох боломжтой болоод буй юм.

БНХАУ-ын Үхань хотод байгаа 30 оюутнаа мөн эх оронд авчрахаар бэлтгэж байгаа. Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэвч мөн Хятадын талын зөвшөөрөл гарсны дараа оюутнуудаа авч ирэх ажил эхлэх юм.

  • Иргэддээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлж, эх орондоо нэвтрүүлэх нь зөв өө. ГЭХДЭЭ манай иргэд янз янзын хөдөлмөр эрхэлж байдаг юм гэж дуулсан учир эдгээр хүмүүст хилээр нэвтрэхээс өмнө зөвхөн вирусын бус мөн бусад шаардлагатай шинжилгээнүүдийг маш нухацтай хийж, дүгнэлтэнд тулгуурлан маш хариуцлагатай арга хэмжээ авч, эмчилгээг шуурхай үр дүнтэй хийж ажиллахыг ХҮСЧ байнаа. Нийт иргэдийн эрх ашгийг найдвартай хамгаалах хэрэгтэй шүү. Эдгээр хүмүүсийн заримыг янз бүрий нтөрлийн вирус, халдвар даган орж ирнэ гэдгийг ҮГҮЙСГЭХИЙН аргагүйг учирлан хэлж байгааг мэргэжлийнхэн сайн ойлгоно гэдэгт найдаж байна. Баярлалаа

Холбоотой мэдээ