Ухань хотын нэгэн сувилагч эмэгтэй тусламж хүсч нэгэн захидлыг нийгмийн сүлжээнд оруулжээ

2020-01-25 464

“Бидэнд туслаач гэж та бүхнээс гуйж байна, Би Үханийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Манай нөхөр халдвар авсан. ТВ-ийн мэдээ болон бодит байдал тэнгэр газар шиг ялгаатай байна. Манай нөхөр 8 хоног дарааллан халуурч байгаа бөгөөд CT-р уушигны хатгалгаа болох нь тогтоогдчихсон. Энэ найм хоногийн хугацаанд би Үхань хотын бүх эмнэлгээр явсан боловч эмнэлэгт хэвтүүлж чадсангүй. Мөн эмч нарыг эмнэлэгт хүн хэвтүүлэхгүй байхаар тушаасан. Вирусны шинжилгээ хийхийг хориглосон. Эмчилгээ хийхийг хориглосон. Тэгсэн мөртлөө эмнэлгийн ажилчдаар нууц хадгалах гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ 8 хоногийн хугацаанд галзуурах дөхлөө. Эмнэлэгт хүлээж авахгүй, гэрлүүгээ харьж ч зориглохгүй. Би итгэл найдвараа алдаж эхэлж байна, өөрийгөө удаан тэсэхгүй байх гэж санаа зовж бна. Өвчтөн хэвтүүлэх ор хүрэлцэхгүй, эмч нар илүү цагаар ажиллаад ч огт амжихгүй бна. Бид арай хийж яаралтай тусламжийн өрөөнд орсон боловч эндээ байсаар л байна. Энд өвчтөн хэвтүүлэх өрөө байхгүй. 120 (түргэн тусламж) зогсолтгүй өвчтөнүүдийг авчирч байна. Халдвартай, халдваргүй хүмүүс бүгд нэг дор энэ нэг эмнэлэгт цугларч байна. Бүгд халдвар авч энэ байдлаараа бид бүгд үхэцгээх юм шиг бна. Бидэнд туслаач” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ