ХЯТАДАД АЙМШИГТ КОРОНАВИРУС ТАРХСНААС БОЛЖ “МОНГОЛД ЦАГААН САР”-ЫГ ТЭМДЭГЛЭХ ҮҮ, ЦУЦЛАХ УУ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРААД БАЙНА

2020-01-25 661

Хятадад дэгдсэн аймшигт халдварыг тус улсын эрх баригчид нууж байсан нь тодорхой болжээ. Хүний амсьгалыг боодог, эмчилгээгүй энэ халдвар гудманд алхаж яваа хүнийг хэрхэн унагаж буйг харуулсан бичлэгүүд Хятадын вичат сүлжээнд тавигдсан нь дэлхийг шуугиулж байна. Гудманд алхаж байгаад шууд унаж буй хүмүүс, эмнэлэгийн коридороор дүүрсэн халдвар тээгчид, “би амьдармаар байна” гэж орилж буй эмч, эмнэлэгийн коридорт өвчтнүүдтэй холилдон хэвтэх амьгүй биес гээд зөвхөн холливудын кинонд гардаг аймшиг жинхэнээсээ биелэлээ олжээ. Вичатад тавьсан бичлэгүүдийг эрх баригчид устгаж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн жинхэнэ тоог нууцалж байх магадлал өндөр байна. Үүний зэрэгцээ халдварын далд үед коронавирусын голомт Ухань хотоос 300 мянган хүн гарч явсан нь дэлхийг бүр илүү түгшээж байна.

Харин энэ үед Монголд цагаан сар буюу дорнын шинэ оны баярыг тэмдэглэх үү, цуцлах уу гэдэг асуудал тавигдах нь тодорхой болоод байна. Хэрэв хуучны ёс заншлаа бодоод цагаан сарыг тэмдэглэнэ гэвэл асар их эрсдэл гарч, олон хүний амь нас эрсдэлд орно. Ялангуяа, Монголд цагаан сарын өмнө олон нийтийн газрууд, дэлгүүр хоршоо шахцалдсан хүн урсгалаар дүүрч, сар шинийн өдрүүдэд хүн бүр хамаатан саднаа хэсэх их хөдөлгөөн үүсэж, бүх хүн золгож нэг нэгнээ үнсэх болно. Энэ нь халдварыг маш хурдан тархаах механизм болж хувирах юм. Өөрөөр хэлбэл, төрөөс цагаан сар тэмдэглэхийг зөвшөөрөх нь “халдварыг тараая” гэж байгаагаас ялгаагүй үйлдэл юм. Иймд монголчууд асар их эрсдэл гаргаж цагаан сар тэмдэглэх үү, эсвэл нэг хүний ч болов амийг аврахын тулд цагаан сарыг цуцлах уу гэсэн сонголтын өмнө тулж ирээд байна. Гэвч цагаан сараас илүү хүний амь чухал. Эрсдэл гаргаж болохгүй. Иймээс төр засаг шийдвэрээ шуурхай гаргах ёстой. Цөөхөн монголчууд 1.3 тэрбум хятад биш. Халдвар нэг тархвал Монгол шиг ядуу улс дийлэхгүй.

  • Шийдвэрээ хурдан гаргаасай. тэмдэглэхийн эсрэг байна. Эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхэд минь чухал байна. 

  • ДЭГДЭЛТ ЭНЭ ТЭР ЭРСДЭЛ ЭНЭ ТЭРИЙГ ХАРЖ БАЙГААД  ШИЙДЭХ БАЙХ ДАА  ОЛНООРОО ӨВДӨЖ  БАЙСНАААС ХИЙХГҮЙ Ч БАЙСАН ЯАХАВ ДЭЭ    ИНТЕРНЕТ   ВИДИО  КАЛЛ  ГЭЖ НЭГ САЙХАН ЮМ БАЙНА       МЭНДЭЭ    МЭДЭЭД Л ЯВЧИХНА ШҮҮ ДЭЭ 

  • Цуцлаачээ. Цагаан сараар гэр гэртээ ёслоод гадуур айл хэсэхгүй байх зааварчилгаа сайн өгөх хэрэгтэй байна!!!!

  • онц нөхцөл байдал үүссэн үед цагаан сар тэмдэглэх тухайд, эрүүл мэнд л нэг номерт тавигдана ш дээ. Баяр ёслол тасралтгүй тэмдэглэлээ гээд ер нь ямар давуу тал, ач холбогдол байнаа.Харин ч ханиад томуу, вирус өсөж үржихгүйгээс гадна ядарсан ард түмний өр зээл тавин барьж тэмдэглэдэг Цагаан сарын дарамт, ачаа буурах бус уу.Гэр гэртээ л ёс болгоно биз.

  • ИДЭЖ УУЖ, ҮЗЭЭГҮЙ ИДЭЭ, УНДАА БАЙГАА БИШ ЖААХАН НҮНЖИГТЭЙ УХААНТАЙ ХАНДААСАЙ ШААРДЛАГАТАЙ БОЛ ЦУЦЛААД ГАДУУР СҮРЖИН ХӨЛ ХӨДӨЛГӨӨН БОЛОХГҮЙ ГЭР ГЭРТЭЭ ЁСЛООД ӨНГӨРЧ БОЛНО БИЗДЭЭ

Холбоотой мэдээ