Б.ШООВДОР, Ц.НАМУУНЦЭЦЭГ НАР ӨНӨӨДӨР АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

2020-01-24 181

Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг “Алтан гран при” тэмцээн Красноярскт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. И.Ярыгин агсны нэрэмжит, 31 дэх удаагийн тэмцээний эхний өдөр Монголын хоёр бөх шигшээд шалгарсан.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50 кг-д үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Намуунцэцэг аваргын төлөө ОХУ-ын бөх Надежда Соколоватай, 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Шоовдор алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Хадижат Муртазалиеватай барилдана.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар дагах тойрогт өрсөлдөнө.

Холбоотой мэдээ