ДОПИНГИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

2020-01-24 153

Допингийн шинжилгээнд бүдэрсэн шинэхэн аварга Э.Оюунболд цагаан сарын бөхийн барилдаанд зодоглох талаар мэдээлэл гарч эхэлсэн. Уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн тогтоогдох хүртэл ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэдгийг ЕТГ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн билээ.

Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны Дэд тэргүүн, МУ-ын заан Ц.Магалжав “Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэсэн тайлбарыг өгсөн.

Улсын аварга Э.Оюунболд энэ сар шинийн барилдаанд зодоглоно гэдгээ мэдэгдээд байгаа. Түүний уг мэдэгдэлтэй зэрэгцэн бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлж, “Э.Оюунболдыг барилдвал, сар шинийн барилдаанд оролцохгүй” гэлцээд байна.

Тэгвэл өнөөдөр Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингийн асуудлаар мэдээлэл хийхээр боллоо. Эх сурвалжийн хэлж буйгаар өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй бөх допингийн эсрэг нэгдэж гарын үсэг зураад байгаа аж.

Манай сурвалжлах баг тун удахгүй Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд ДОПИНГИЙН АСУУДЛААР байр суурийг нь шууд дамжуулан хүргэх болно.

Холбоотой мэдээ