САР ШИНЭЭС ӨМНӨ АХМАДУУДАД ГУРВАН САЯ ТӨГРӨГ ОЛГОХГҮЙ БОЛ БИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЖАГСАНА

2020-01-23 323

Зээлгүй ахмадуудын түр хорооноос мэдээлэл хийж, ахмадуудын шаардлагыг хүлээж авахгүй бол жагсана хэмээн мэдэгдлээ.  Тус холбооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар “Монгол Улсын төр ахмадуудаа ялгаварлан гадуурхаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр нүдээ олоогүй.

Энэ хугацаанд төрийн гурван өндөрлөгт  удаа дараа санал хүргүүлсэн боловч хариу ирүүлсэнгүй. Зээлтэй болон зээлгүй ахмадуудыг хоёр талцуулж байснаас эх орны хишгийг бүх ахмад настанд ижил тэнцүү хуваарил” гэв.

Мөн тус холбооны гишүүн ахмадууд сар шинийн баяраас өмнө бүх ахмадуудад гурван сая төгрөгийг тэгш хувиарлахыг  шаардав. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол өмнө Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.

  • Төр засагын тэргүүнд бга эргүү дарга нар толгой ажиллахгүй ээ өөрсдө дундаас нь идэх гэж бга юм дэмжиж бн жагсах хэрэгтэй бас нэг заль зохиож бга оюунхорол мэтийн юмнууд

Холбоотой мэдээ