ШУУРХАЙ : замын үүдээр орж ирсэн ээж охин 2 коронавирусийн халдвартай байж болзошгүй байна

2020-01-23 152

Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа коронавирусээр халдварласан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.01.23/ коронавирусээр халдварласан сэжигтэй иргэн орж ирсэн нь тогтоогджээ.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр тус иргэн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж, хил нэвтэрчээ.

Автобусанд 17 иргэн зорчиж явсан бөгөөд коронавирусээр  ээж, охин хоёр халдварласан байж болзошгүй байна гэх мэдээллийг албаны эх сурвалж баталлаа.

Одоогоор тухайн иргэдийг тусгаарлаж, тандалт хийж байна. Харин яг энэ цаг мөчид энэ асуудлаар Эрүүл мэндийн яам шуурхай хурал зарлан хуралдаж байгаа бол УБТЗ-ын Замын-Үүд зангилаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

Холбоотой мэдээ