Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-ын “Amsterdam&Partners” компани өмгөөлнө

2020-01-23 338

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэр гаргасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Гэвч сүүлийн үед түүнийг оргон зайлсан, эрэн сурвалжилж байна гэх мэтчилэн мэдээллүүд хөврөх болсон.

Энэ талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа. Эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?” хэмээн өөрийн сошиал хуудсандаа бичсэн.

Тэгвэл Ч.Сайханбилэг өөрийгөө өмгөөлүүлэхээр АНУ-ын “Amsterdam&Partners” компанитай гэрээ байгуулжээ. Тус компанийн үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам “Монголын төс засаг шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх зарчимдаа халдаж байна” хэмээгээд мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд Ч.Сайханбилэгийг “Amsterdam & Partners” компанийн өмгөөлөлд орсныг танилцуулсан бөгөөд Ч.Сайханбилэгийн буруутгагдаж байгаа хэрэг нь ямар ч нотолгоо баримтгүй, зүй ёсны бус хэрэг хэмээн мэдэгджээ.

Роберт Амстердам “Өнөөгийн төр засгийн удирдлагууд авлигын эсрэг ажиллах нэрийдлээр ардчиллыг булшилж, өрсөлдөгчийнхөө эсрэг шүүх байгууллагыг хөдөлгөж байна.

Ч.Сайханбилэгийг Монголд байхад нь шүүхийн зохих шийдвэргүйгээр, хууль бусаар  баривчилсан учраас одоо АНУ-д байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд сонгогдсоноос хойш хэвлэл мэдээллийн байгууллагууд, шүүгч нарт ихээхэн дарамт шахалт нөлөөлөх болсон. Transparency, Amnesty зэрэг олон улсын байгууллагууд Ерөнхийлөгч Х.Баттулгын дураараа аашилж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаад ихэд зовниж байгаа.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь Рио Тинто компанитай гэрээ байгуулахдаа, Монгол Улсын Их Хурлын зөвшөөрлөөр байгуулсан. Ч.Сайханбилэгийг ийнхүү үндэслэлгүйгээр хавчиж байгаа нь Монголын шүүх тогтолцоо, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.

Amsterdam & Partners компани Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг төлөөлөн тун удахгүй дахин мэдэгдэл хийнэ” хэмээн дурьдсан байна.

  • Улсын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь шамшигдуулан мөнгөжиж аваад улс орноосоо зугтан улмаар АНУ~аар “БАМБАЙ” хийдэг “бичигдээгүй хуультай” болжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Америкт очиж орогнон хамгаалалтад нь орсон бол, одоо бас Ч.Сайханбилэг …

Холбоотой мэдээ