ХУУЛЬЗҮЙН ЯАМНЫ 71 САЯЫН ХӨШИГ, 620 САЯ ТӨГРӨГНИЙ ТОХИЖУУЛАЛТ

2020-01-22 433

Хуульзүйн яамны тансаглал хэрээс хэтэрсэн талаарх мэдээллийг бид хүргэсээр байгаа билээ. “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн Шилэн дансанд хяналт тавьж буй. Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн 51.6 сая төгрөгөөр албан өрөөгөө тохижуулж, яамандаа 620 гаруй сая төгрөгөөр тавилга авсан баримт илэрсэн. Өнөөдөр тус яамны тансаг тохижилтын зарим зурагнууд цацагдсан бол дахин шинэ баримт олджээ. Хуульзүйн яамныхан  хурлын заал, гэрээ хэлэлцээрийн танхимдаа 71 саяар хөшиг авчээ.

“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг  620 гаруй сая төгрөгөөр тохижуулсан  Хууль зүйн яамны дарга нарын өрөө, танхимыг үзэх гэж очих үедээ  цагдаагийнханд албадан баривчлагдсан. Тэрбээр сүүлд Төрийн тусгай хамгаалалттай газар танхайрсан хэмээн хэрэг үүсгэж шалгаж эхэлснийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.

Б.Мөнхцэлмэг Хууль зүйн яамыг “тавилга шинэчлэл, тохижилтод 626 сая төгрөг зарцуулсан” гэх мэдээллийг анх гаргаж тавьсан.

Тодруулбал:

  • Нэг  давхрын үүдний танхимын дотор заслыг 61 сая төгрөгөөр
  • Төрийн нарийн бичгийн даргын өрөөг 51 сая төгрөгөөр
  • Уулзалтын өрөөг 46 сая төгрөгөөр тус тус тохижуулсанаа Шилэн данснаа тайлагнажээ.

Хэрхэн яаж тохижуулсныг харах хүсэлт тавин тус яам руу орсон ч  баривчлагдсан. Тэгвэл Хуульзүйн яамны тохижилтын зарим зураг дэлгэгджээ.

 

Холбоотой мэдээ