Тэтгэврийн зээлийг Цагаан сараас өмнө тэглэхээр ажиллаж байна

2020-01-22 215

“Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү УУХҮЯ-нд болж байгаа хэвлэлийн хуралд оролцон мэдээлэл хийхдээ:

Тэтгэврийн зээлийг Цагаан сараас өмнө тэглэхээр бид ажиллаж байна. Сангийн яам, Монголбанк, манай компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна.  Мөн шинээр гаргах бондыг “Эрдэнэс Монгол” ХК гаргана.  Харин олон нийт “Эрдэнэс силвэр ресурс” компани бонд гаргана гэж ташаа ойлгоод байна. Салхитын мөнгөний ордыг эзэмшиж буй энэ компани 2800 га талбайд ашиглалтын лиценз эзэмшдэг. Энэ ордын нөөцийг цаашид өсгөнө.

Үүний тулд  ТЭЗҮ-г шинэчилж байна.  Учир нь энэ ордын ТЭЗҮ-тэй холбоотой буюу жижигхэн ордын орлого тэтгэврийн зээлийг тэглэхэд хүрэлцэхгүй гэх мэдээлэл гарсан гэв.Мөн тэрээр “Эрдэнэс Монгол” компанид нүүрсний давхрагын метан хийн төсөл амжилттай хэрэгжиж байна.

Холбоотой мэдээ