С.Амарсайхан: Цахилгаан соронзон галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлснээр автозамын ачаалал 68 хувь буурна

2020-01-21 188

НЗДТГ-ын дарга, хотын Захирагч С.Амарсайхан ойрын хугацаанд төлөвлөж буй томоохон ажлаа холбогдох удирдлагууд болох ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт өнөөдөр танилцууллаа.  Тэрээр танилцуулгынхаа үеэр 2025 онд гэхэд нийтийн тээврийн салбар бүрэн шинэчлэгдэнэ хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн иргэдийн сонирхолыг татаж буй агаарын дүүжин тээврийг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэх аж. Энэ талаар С.Амарсайхан  “Агаарын дүүжин тээвэр болон соронзон галт тэргийн техник эдийн засгийн үнэлгээг хийж дууссан. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлнэ.

Энэ бол дэлхийн олон оронд ашиглагдаж байгаа нийтийн тээвэр.  Монгол орны цаг уурт тохиромжтой буюу -50, +50 градуст ч ажиллана. Нийт 157 кабинтай байна. 

  • Нэг кабины багтаамж 8-10 хүн
  • Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут
  • Цагт 3000 цаашлаад жилд 3,2 сая хүртэлх зорчигч тээвэрлэнэ
  • Нэг талдаа дээд тал нь 4 м/cек хурдтайгаар 16 минут зорчих нь одоогийн авто замын урсгалаас даруй дөрөв дахин илүү үзүүлэлт юм гэв.

Холбоотой мэдээ