ӨСВӨР НАСНЫ 14 НАСТАЙ ХҮҮ ӨӨРИЙГӨӨ БООМИЛЖЭЭ

2020-01-21 320

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2020 нэгдүгээр сарын 18-ны өдөр 15:10 цагт өөрийгөө боомилсон хүүхэд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймаг Чандмань Өндөр сумын нутагт  гарсан хэргийг шалгахад тус аймгийн харьяат 14 настай эрэгтэй Т нь өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байжээ. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Өөрийгөө боомилж нас барсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд юуны учир ийнхүү амиа хорлох болсон талаар мөрдөн шалгаж холбогдох гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутрал болон аливаа ятгалга, сэтгэл хөөрөлд амархан өртдөг гэдгийг мэргэжлийн сэтгэл зүйчид мэдээлдэг. Иймд өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг судалж байх, байнгын ярилцаж байх, өдөр тутам хийж буй үйлдлийг нь хянаж байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ