Үйлчлүүлэгчээ хүчиндэж, зодож, дээрэмдсэн таксины жолооч хоёр хүүхэдтэй, жирэмсэн эхнэртэй байжээ

2020-01-21 257

Өнгөрсөн ням гараг буюу нэгдүгээр сарын 19-ний шөнө 23 настай эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн Жуковын музей орчмоос  таксинд суугаад, таксины жолоочид хүчиндүүлж, зодуулж, дээрэмдүүлсэн талаар бид мэдээлсэн.  Хэрэг үйлдэгчийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн баривчилсан бөгөөд тухайн этгээд 29 настай Г гэгч Тэрбээр бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд эхнэр нь есөн сартай жирэмсэн юм байна.  Иргэн Г-г баривчлан цагдан хориод байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 12.1 буюу хүчиндэх, 17.2, 17.2.2 буюу Дээдэмдэх зүйл ангиудаар шалгаж эхэлжээ. 

Холбоотой мэдээ