Г.Баасан УИХ-ын дарга болохоор ханцуй шамлав

2020-01-20 347

Г.Баасан цахим хуудаснаа өнөөдөр би Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүнээр Хэнтий аймгийн 40-р тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлж Намын даргаас үнэмлэхээ гардан авлаа.

“Ахмадын холбооны” гэдэг тодотголоор нь хүмүүс илүү сайн мэдэх Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ өнөөдөр албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр Хэнтий аймагт нэр дэвшин, сонгуульд өрсөлдөх болсноо мөн илэрхийлсэн юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнд өнөөдөр /2020.01.20/ Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгөв.
Ингэснээр Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Хэнтий аймагт нэр дэвших нь тодорхой боллоо.
Өнөө жилийн сонгуульд тус тойрогт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвших магадлал өндөр. Тэгвэл тэдний өрсөлдөгч нь АН-аас Г.Баасан байх нь ээ.

Холбоотой мэдээ