С.Оюун нам ч үгүй, суудал ч үгүй явна

2020-01-20 177

Амиараа дэнчин тавьж АН-ын дуу хоолой болсон С.Зориг агсаны хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй 20 гаруй жилийг үдэж байна. Улс төрд эргэлт хийж, өөрийн гэсэн байр сууриа тунхаглаж явсан энэ эрхмийн дүү С.Оюун УИХ-ын гишүүн байхдаа ч ахынхаа хэргийг илрүүлж чадаагүйд олон хүн харамсдаг. Анх ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр харь орноос ирэнгүүтээ улс төрд орсон тэрээр өнөөдөр нам ч үгүй, суудал ч үгүй нэгэн болон хувирчээ.  18 жил улс төрч хийсэн тэрээр одоо “Зориг сан”-гийнхаа ажилд илүү анхаарч, намын зарим нөхөддөө сонгуулийн зөвлөгөө өгч суудаг сурагтай.

Холбоотой мэдээ