УИХ-ын гишүүн С.Жавхлан: Ард түмэн намайг дуугаа дуулаач гэдэг

2020-01-20 327

УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн 100 мянга гаруй дагагчтай Самандын Жавхлан нэртэй цахим хуудаст “Шууд харилцаан 2020.01.17” тайлбартай лайв хийжээ.

Тэрбээр уг бичлэгийнхээ үеэр “Сүүлийн үед сонгуулийн хөөсрөл ч юм уу, сонгуультай жилийн сонин юм болоод байна. Хүмүүс намуудаас даалгавар авч сэтгэгдэл бичиж байна. Зуун сэтгэгдлийн 50 нь намайг дуугаа дуулаач гэж байна. Би тоолж үзлээ. Сүлжээний цаана сэтгэгдэл бичдэг хөлсний бичээчдэд хандаж юм хэлмээр байна. Та нар хөлс авсныхаа төлөө юм хийхгүй яах вэ. Намайг муулах хэрэгтэй. Гэхдээ хүнээ битгий алдаарай. Намайг ингэж бичиж байгаа ч гэсэн та нарын сэтгэл, хайр надад үнэртээд байгаа юм. Миний хувьд мөнгөөр сэтгэгдэл бичдэг та нарыгаа уучилна, хайрлана” хэмээжээ.

Түүнчлэн “Малын хулгайн гэмт хэрэг 70 хувь өссөн. Нийгэмдээ үнэлэлт дүгнэлт өгч зөв бодлого боловсруулах хэрэгтэй. Ажлын байр нэмэгдүүлж, хотоос хөдөө рүү тэлэх бодлого хэрэгтэй байна. Монголд 250 мянга гаруй оюутнаас  11 мянган хүүхэд хуульч, эдийн засагчаар төгсөж байна. Манай улс хуульч, эдийн засагчаар хахсан байна. Өнөөдрийн хуулийн орчинг хар. Их сургууль төгссөн гэх нэр зүүж, дипломын араас дөрвөн жил гүйсний хэрэг гарахгүй байна.

Миний судалгаагаар Монголд 100-150 хүнд хуульч, эдийн засагчийн орон тоо гардаг нь харагдсан. Харин Монголын сургуулиуд жилдээ 11 мянган хүүхдийг энэ чиглэлээр төгсгөж байна” гэж онцолжээ.

Холбоотой мэдээ