ЖҮЖИГЧИН Г.АНАНД СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖ НЭГ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2020-01-20 504
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Их Монголын гудамжинд өнгөрсөн пүрэв гарагт 05:30 цаг орчимд “Mercedes Benz G-500” маркийн автомашин “Toyota Premio” маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас нэг хүн нас барсан ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдсэн талаар өнцөг сошиал өмнө мэдээлэлсэн билээ. Тэгвэл осол гаргасан “Mercedes Benz” маркийн автомашиныг жолоодож явсан А гэх хүн нь залуу жүжигчин Г.Ананд байсан тухай мэдээлж эхэллээ. Тэрбээр осол хийх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээлэл байна. Жүжигчин Г.Анандын хувьд “Single ladies-3” кинонд тоглосноор үзэгчид андахгүй сайн мэднэ. МАНАЙ ӨНЦӨГ САЙТ ТУН УДАХГҮЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛИЙГ ХҮРГЭХ БОЛНО.

Холбоотой мэдээ