Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимдлаа илэрхийлэв

2020-01-19 405

Дуучин А.Хишигдалайгийн унадаг машиныг халтуур хийдэг жолооч нар “доош хийсэн”-д тэрээр бухимдан, өөрийн инстаграм дээр стори хийжээ.

Тэрээр “Намайг “Минт”-ийн гадаа найзыгаа хүлээгээд сууж байсан чинь гадаа нь зогсдог жолооч ах нар “Эээ чааваас, Harrier унадаг юм уу?!” гэснээ бүгд инээлддэг юм. Би бүүр шоок. Ах нарын бодлоор би G-Class, Lexus-570 унах ёстой байсан юм байна лээ. Би уг нь хулгай хийгээгүй л юмсан” гэжээ.

А.Хишигдалайгийн хувьд Harrier нь хамгийн “саак, гоё, хайртай” унаа нь гэнэ.

Холбоотой мэдээ