Э.Оюунболд: “Миний нэр төрд халдсан” Би удахгүй барилдана

2020-01-19 200

Монголчууд дэлхийн ганцхан Монгол наадмаараа бахархаж наадамд түрүүлсэн бѳхийг хүндэтгэн, бай шагналыг ч ѳгсѳн шиг ѳгдѳг. Тэгвэл Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболд Монгол түмний урамыг хугалсан. Түүнээс допингийн дөрвөн төрлийн бодис илэрч цол, бай шагналыг нь хураах, барилдах эрхийг нь хасах арга хэмжээ авахыг баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн.

Гэвч тэрбээр уг асуудалтай холбоотойгоор АТГ-т хандаж, допингийн шинжилгээ солигдсон гэх гомдол гарган, улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авах Ажлын хэсэгт багтсан зарим албан тушгаалтныг шалгаж эхэлсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аварга Э.Оюунболд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн юм.

Гэлээ ч түүний асуудлыг хэрхэн шийдэх нь одоо болтол оньсго хэвээр байна. Тэрбээр саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталж байсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ. Наадмын өмнө над руу залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлж байсан удаатай. Намайг гүтгэсэн. Би удахгүй барилдана” гэжээ.

Холбоотой мэдээ