ЦАГААН САР ДӨХЛӨӨ, ЮАНЬ 400 ТӨГРӨГ ХҮРЛЭЭ

2020-01-17 182

Цагаан сар дөхлөө, юань 400 төгрөг хүрлээ. ЭХ ОРОНЧ бай, Эрээний бэлэгнээс татгалз, Эрээн бүү яв энэ цагаан сараар. Баяраар битгий зээл ав, тэрүүгээрээ надад битгий бэлэг ав аа. Цай, буузаараа дайлчих. Хэн нэгнийг банкны хамааралтай болоосой гэж хүсэхгүй байна. Цаг хугацааг өнгөрөөн хөдөлмөрлөж ажилласан мөнгөө Хятад бараанд битгий үр. Надад битгий бэлэг ав, тэр мөнгөөрөө гэрээрээ салхинд гарчих. Байгааг нь идэж ууж инээж хөөрч байгаад л буцъя. Ганц уулзах баяраар цаг хугацаа, яриа хөөрөө л бэлгэлчих. Нээх гоё, санаа амар, байгаагаараа л баярлаж, баярлуулья. Баяр болохоор тэтгэвэрийн зээл, цалингийн зээл, юу өмсөх үү бла бла. Санаа зовж биш, зовлон хурааж биш, баярлаж сурмаар байна аа.

Холбоотой мэдээ