ТҮК-ийн ажилтан 53 настай эмэгтэйг гудамжинд хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ

2020-01-17 574

Мөн үүрээр ажлаа хийж байсан ТҮК-ийн ажилтан 53 настай эмэгтэйг гудамжинд хүчиндсэн жигшүүрт хэрэг гарсан байдаг.
Хүчиндэх төрлийн гэмт хэргийн үйлдэгдэж байгаа шалтгааны 90% архи согтууруулах ундаанаас хамааралтай байгааг албаныхан мэдээлж буй. Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн согтуурч мансуурсан үедээ биеэ хянах чадваргүй үедээ охид эмэгтэйчүүдийг биеэ хамгаалах чадваргүйг ашиглан үйлдэж байна.
Өнгөрөгч долоо хоногт төрсөн ах 15 настай Э нь өөрийн дүү болох долоон настай охиныг удаа дараа хүчиндсэн байсныг илрүүлсэн байгаа юм. 15 настай Э нь цагдаагийн байгууллагад газ үнэрлэн мансуурч байсан хэргээр шалгагдаж байсан бөгөөд мансуурсан үедээ дүүгээ хүчинддэг байсан нь шалгалтаар тогтоогдсон.
Баянзүрх дүүргийн 11-р хороонд 10 настай охиныг аавынх нь найз согтуурсан үедээ хүчиндэх гэж завдсаныг цагдаагийн алба хаагчид мэдээллийн дагуу шуурхай таслан зогсоосон байна. Дээрх хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Хоёрдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух эмэгтэй зургаан настай охиныг 27 настай эрэгтэй хоёр удаа хүчиндсэн хэрэг гарсан байна. Уг хэргийг охины ээж 46 настай эмэгтэй Э нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн аж. Бага насны охиныг хүчиндсэн 27 настай А нь өмнө нь 12 сард зургаан настай охиныг нэг удаа хүчиндэж байсан хэмээн охин өөрөө хэлсэн байна. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Холбоотой мэдээ