Урд хөршид шинээр гарсан ханиад нийт Ази тивийг түгшүүрт автуулж байна

2020-01-17 224

БНХАУ-д шинээр гарсан ханиадны улмаас 2 дахь хүн нас барлаа. Ердөө урд хөршид гарч байгаа энэ ханиад нийт Ази тивийг түгшүүрт автуулж байна. Энэ үед бид сургуулиа эхлүүлэх нь зөв үү гэж айж сууна. Манай цагаан сар 1 сарын дараа шахуу болох гээд бүгд л урагшаа Эрээн хот уруу бараа оруулж ирэхээр явах нь халдвар монголд орж ирэх эрсдлийг бас нэмэгдүүлж байна. 1-р сарын 25-нд Хятадын цагаан сар болж хятад иргэд гадаадад болон дотооддоо зорчих нь нэмэгдэж ханиадны тархалт нэмэгдэнэ гэж судлаачид болголмжилсоор. Коронавирусаас гаралтай бөгөөд хатгаа болон хүндэрч, бөөрний дутагдалд оруулсан тохиолдлууд байна. Бүртгэгдсэн анхны өвчтнүүд нь амьтан үарлаг дэлгүүрээр үйлчлүүлсэн түгээмэл тохиолдол байгаа ажээ. Тиймээс САРС, МЕРС зэрэг ханиудтай ижил амьтнаас хүнд халдсан байх магадлалтай ажээ. Уг нь хүнээс хүнд халдах магадлал бага ч бас үгүйсгэхийн аргагүй гэж судлаачид дурджээ.

Холбоотой мэдээ