ХАМТРАН АМЬДРАГЧ ЭМЭГТЭЙГЭЭ ХҮЧИРХИЙЛЖ УРАГ ЗУЛБУУЛСАН ХЭРГЭЭР Б.ТӨГСБИЛГҮҮНИЙГ ЗУРГААН САР ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ

2020-01-17 2220

Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.16/ 14:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон.

Шүүгдэгч Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.

Хохирогч Ж.Одгэрэл нь шүүгдэгч Б.Төгсбилгүүнтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад Б.Төгсбилгүүн болон түүний эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг  өнгөрсөн оны эхнээс шалгаж байгаа юм.

Холбоотой мэдээ