Т.БОЛДБААТАРЫН ХАР ТАМХИЧИН ОХИН ХУУЛЬЧ МЭРГЭЖИЛЭЭР СУРАЛЦДАГ

2020-01-17 474

Эрх мэдэл, албан тушаалтнуудын буруу эрхэлсэн хүүхдүүд ямар ч асуудал, гэмт хэрэгт холбогдсон цэвэрхэн мултарчихдаг. Тэдний нэг нь Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан.

Хар тамхины хэрэгт холбогдсон түүнийг энэ сарын 12-ны өдөр  өөр нэг эмэгтэй, хоёр эрэгтэйн хамт дөрвүүлээ байхад нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг “Viva city” хорооллын ойролцоох зочид буудлаас баривчлан саатуулсан. Анх 48 цагийн хугацаатай хоригдсон Б.Буянжаргал баривчлагдсаныхаа маргааш нь суллагдсан  гэх мэдэээлэл ч цацагдсан.

Гэвч түүнийг болон хамт баригдсан залуусыг нь хорих хугацааг  нэг сар болгон сунгажээ. Өмнө нь Б.Буянжаргал хар тамхины хэргээр баригдаж, шалгагдсан ч тухайн үедээ намжсан бөгөөд үүнд нь дэд сайдын алба хашиж байсан аав Т.Болдбаатарынх нь оролцоо байсан хэмээн хардах хүн олон. Энэ удаад ч бас аав нь охиноо сугалаад авч мэднэ.

Угаасаа эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд хоорондоо нөхөрлөж, энэ хэмжээгээрээ буруу, зөв бүхий л асуудалд хамт орооцолддог нь ил болсон. Түүнчлэн ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн бүртгэлд албан тушаалтнуудын хүүхдүүдтэй холбоотой олон хэрэг байдаг. Энэ удаа ил болж мэдэгдсэн нь л дэд сайд асны охин болохоос биш “дарга” нарын гэх тодотголтой олон хэрэгт хөрөнгө, мөнгөгүй, арыг нь даах “том” эцэг, эхгүй хүүхдүүд ял үүрч үлддэг тухай мөрдөн байцаагчид нь ярих болжээ.

Өмнө нь ч 2014 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог наймуулаа хар тамхины хэргээр хоригдож, шалгагдаж байсан ч хоёр нь үлдэж бусдыг нь суллаж байсан түүх бий. Хоригдож үлдсэн хоёр нь хөрөнгө мөнгө тааруухан, арыг нь даах эрх мэдэлтэнгүйн эрхэнд үлдэж байсан. Эцэст нь өмгөөлөгч нар чамгүй хөөцөлдөж, ажилласны үндсэн дээр суллагдсан. Яг үүнтэй адил зарчмаар явагдсан хар тамхитай холбоотой хэрэг олон бий. Юутай ч энэ удаагийн хэргийн эцсийг хэрхэхийг харж л байя. Одоогоор тэдний хэргийг мөрдөн байцаагч Нямрагчаа шалгаж байгаа бол өмгөөлөгчөөр Батцэцэг гэгч эмэгтэй ажиллаж байгаа юм. Бид энэ талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх болно.

Холбоотой мэдээ