Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн байна

2020-01-16 253
  1. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнөөдөр үдээс хойш /2020.01.16/ Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн байна. Энэ дагуу маргааш өглөө УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг зарласан байна.
    Холбогдох хуулийн дагуу УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хүсэлт Улсын Ерөнхий Прокуророос ирсэн тохиолдолд 48 цагийн дотор парламент хүлээн авах эсэхээ шийдэх учиртай. Тиймээс маргааш УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа байнгын хороод хуралдаж, чуулганаар хэлэлцэх чигтэй байна.
    Харин Н.Номтойбаяр гишүүний хувьд, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй зодолдсоны улмаас БНСУ-д эмчлүүлэхээр явсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Түүнийг эх орондоо ирсэн гэгдэж буй. Энэ талаар Н.Номтойбаяр гишүүнээс тодруулах гэсэн боловч тодорхой хариулт өгсөнгүй.

Холбоотой мэдээ