Жүжигчин Г.Отгонцэцэг: Миний хүү хамгийн хөөрхөн нь

2020-01-16 587

Өдгөө АНУ-д амьдарч буй жүжигчин Г.Отгонцэцэг өөрийнхөө төрөлтийн талаарх дурсамжаа цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр “Хүүхэд бүхэн хөөрхөөн. Гэхдээ миний хүү хамгийн хөөрхөн нь.

Үүнтэй адил хүүхэд бүр өөрийнхөө ээж нарт хамгийн хөөрхөн нь, амь амьдрал, аз жаргал утга учир нь байдаг.

Гэхдээ л энэ эрлийз хүүхдүүд яагаад ийм хөөрхөн нөл эгдүү байдагийн болоо.
Нэг л шинэлэг бас өвөрмөц. Үүнтэй адил жишээ, Америкууд эсвэл Европуудад Ази хүүхдүүд их эгдүүтэй хөөрхөн харагддаг бол эсрэгээрээ Азиудад Европ эсвэл хар хүүхдүүд их хөөрхөн соньхон харагдах жишээний.
Би 2015 онд Америкт төрөөд эмнэлэгтээ 2,3 өдөр хэвтсэн. Энэ хугацаанд маш олон хар болон цагаан эмч нар миний өрөөгөөр орж гарч байсан. Шалтгаан нь миний хүүг болон түүний өтгөн хар үсийг харах гэж.
Миний хүү маш их өтгөн үстэй төрсөн. Бүр хуйх нь харагдахгүй шигүү байсан. Гэтэл төрснөөс хойш 2,3 цагийн дараагаас эмч нар их өтгөн үстэй хүүхэд төрсөн гэсэн. Хүүхдийн чинь үсийг харж болох уу? Гээд л өрөөнд орж ирээд хүүгийн маань үсийг барьж үзээд тэвэрч аваад л… эгдүүг нь хүргээд байгаа бололтой… Би ч гайхаж л байлаа хүүгийн маань үсийг барьж үзээд сонирхоод байхаар нь .

Шалтгаан нь эндэхийн хүүхдүүд ерөнхийдөө халзан үсгүй төрдөг юм билээ. Эсвэл маш шингэн үстэй төрдөг. Үстэй тэр тусмаа их өтгөн үстэй төрөх нь тун ховор байдаг ажээ.
Нөгөө талаас миний анзаарсанаар дэлхийн аль ч улс орны хүмүүст өөр орны хүүхэд харахаар нэг л өөр хөөрхөн бас соньхон санагддаг бололтой
ЕР НЬ БОЛ ХҮҮХЭД БҮХЭН ХӨӨРХӨӨН. ТЭР ДУНДАА МИНИЙ ХҮҮ ХАМГИЙН ХӨӨРХӨН НЬ ӨӨ” гэжээ.

Холбоотой мэдээ