Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой боллоо

2020-01-15 159

Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, мэдээллээ.
ЗТХЯ 2016 оноос хойш Европын холбооны улсуудтай олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм. Үүнийх нь үр дүнд шинээр Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг долоон улстай олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авчээ.
Ийнхүү Монгол Улсын тээвэрчид ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литва, Польш, Герман, Чех, Гүрж, Словак улс руу тээвэрлэлт хийх боломжтой болов.
Тээвэрлэлт гүйцэтгэх Аж ахуйн нэгжид тавих шаардлага:
БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдаж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нар уг хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх бүрэн боломжтой.
Тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг “Авто тээврийн үндэсний төв’” ТӨҮГ-т хандан авна. Үүнээс гадна Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс олон улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай БНХАУ-ын Тээврийн яамтай байгуулсан Протоколыг 2019 онд шинэчлэн байгуулсан.
Уг шинэчилсэн протоколоор Монгол эсхүл Хятадын тээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Монгол Улс, БНХАУ-д болон гуравдагч улсад бүртгэлтэй хагас чиргүүлээр Монгол-Хятадын хооронд тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.

Холбоотой мэдээ