ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДАД САР ШИНИЙН ӨМНӨ 3САЯ ТӨГРӨГИЙГ ОЛГОЖ МАГАДГҮЙ

2020-01-15 661

Ахмад настаны тэтгэврийг нэг удаа төрөөс тэглэх тухай тогтоолыг зээлгүй ахмадууд “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн өчигдөр буюу /2020.01.14/ мэдээлэл хийсэн билээ.
Тэтгэврийн зээл авсан аваагүйгээр нь хоёр хуваан тогтоол гаргасанд бага тэтгэвэртэй ахмадууд гомдолтой байгаагаа хэлэв. Улсын хэмжээнд бага тэтгэвэр авдаг 200 мянган ахмадууд тэтгэврийнхээ мөнгөөр амьжиргаагаа арайхийн залгуулдаг учраас зээл авч чаддаггүй гэдгээ хэлсэн юм. Тиймээс зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх гэнэ.
Зээл аваагүй иргэдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар: “Бид түр хороогоо байгуулаад гурав хонож байна. Одоогоор түр хороонд 30 гаруй мянган зээл аваагүй ахмадууд нэгдээд байна. Бидний зүгээс зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр бэлдэж байна. Зээл аваагүй иргэдийн ихэнх хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр яаран ийм тогтоол гаргасанд ахмадууд гомдолтой байна. Зээл аваагүй олон мянган иргэд Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын даргад өргөдлөө бичиж, хүргүүлээд байгааг онцолсон юм.

Холбоотой мэдээ