Н.БАГАБАНДИ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВААГҮЙ ГЭДЭГЭЭ НОТОЛЖЭЭ

2020-01-15 228

Тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газраас хуулийн төсөл санааачлан, парламентаар баталсан билээ. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ҮАБЗ-ийн зөвлөмж гаргахаас өмнө буюу 12-дугаар сарын сүүлээр мэдээлэлд ойр байсан хүмүүсийн хамаарал бүхий иргэд 10 гаруй сая төгрөгийн тэтгэврийн зээл авсан нь 100 тэрбум төгрөгт хүрсэн тухай мэдэгдсэн. Түүний хэлсэн үг мэдээллийг Монголбанк болон УИХ-ын зарим гишүүд үгүйсгээд байгаа юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Багабандийг оны өмнөхөн 20 сая хэмжээний тэтгэврийн зээл авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байсан билээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэрхүү мэдээллийг үгүйсгэж, тэтгэврийн зээл аваагүйгээ нотолж, холбогдох баримтыг нийтлүүлжээ.

Холбоотой мэдээ