ДОРНОГОВЬ АЙМАГТ ИРГЭНИЙ ГАР УТАС НЬ ДЭЛБЭРЧ ЗҮҮН ГАР НЬ ТАСАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЛАА

2020-01-14 156

Гар утас дэлбэрсний улмаас иргэний цээж гэмтэж, зүүн гарын бугалгаар гар нь тасарсан хэрэг өчигдөр /2020.01.14/ гарчээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Айраг суманд гар утас дэлбэрч хүн гэмтсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Уг дуудлагын дагуу шуурхай албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Дархан аймгийн харьяат 41 настай эрэгтэйн энгэрийн халаасанд байсан “Samsung grand” маркийн гар утас дэлбэрсэн байна.

Одоогоор гэмтсэн иргэний эрүүл мэндийн байдал сайжирч байгаа бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Холбоотой мэдээ