Хог хаягдлаа тушаагаад мөнгөө авах боломжтой боллоо

2020-01-14 182

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнөөдөр /2020.01.14/ хог хаягдал төлбөртэй авах RVM ухаалаг машиныг танилцуулж, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд хүлээлгэн өглөө. Хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй болох зэрэг олон давуу талтай уг машиныг нэвтрүүлэх нь хог хаягдлын менежментийг дэлхийн стандартад нийцүүлэх чухал алхам болох юм.

Үндэсний компаниуд хог хаягдлаа тушаагаад мөнгөө авах боломжтой технологи дээр суурилсан хамгийн ухаалаг шийдэл бий болголоо
“QR” аа “Монгол чат”-ын дурангаар уншуулмагц таны утсан түрийвчид шимтгэлгүйгээр мөнгө шууд орно.( дэлгэцээс шууд уншуулбал бас цаас хэмнэх хувилбар бий)

Холбоотой мэдээ