Хулгай хийх гэж байгаад, эзнийх нь хөлийн хурууг хөхжээ

2020-01-14 216

АНУ-ын Флорида мужид байршилтай Брэдэнтон хотод, Зул сарын баярын шөнө хачирхалтай хэрэг гарчээ. Гэртээ унтаж байсан 20 настай залуу шөнө дундын үед сэрээд, танихгүй хүн түүний хөлийн хурууг хөхөж байгааг мэдсэн байна. Түүнийг хулгайч гэж бодсон залуу гэрээсээ гаргахаар оролдоход өнөөх этгээд халааснаасаа буу гарган сүрдүүлж, “Би юм хулгайлах гээгүй, хөлийн хурууг чинь хөхөхийг л хүссэн” гэжээ.

Залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу алба хаагчид үнэрч нохойнуудын хамт ирсэн ч хэрэгтэн зугтаж алга болсон байжээ. Одоогийн байдлаар хэн нэгнийг саатуулаагүй байгаа бөгөөд, сэтгэцийн асуудалтай, гаж донтон байх магадлалтай тул залуугийн хөлийн хуруунд үлдсэн шүлсийг шинжилж, ДНХ-ээр нь эрэн сурвалжилж байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: METRO

Холбоотой мэдээ