Реппер Tupac-ийн нас барах үедээ унаж явсан автомашин зарагдлаа

2020-01-14 200

ип хоп ертөнцийн “домог” хэмээн нэрлэгдсэн репперүүд тийм ч олон биш. Тэдний нэг болох Tupac Shakur 1996 оны есдүгээр сарын 13-ны өдөр “MGM Grand” зочид буудалд Mike Tyson болон Bruce Seldon нарын боксын тулааныг үзчихээд буцах замдаа өөрийн “BMW 750iL” загварын автомашинд гартаа нэг, гуяндаа нэг, цээжиндээ хоёр удаа буудуулсан. Сум баруун уушгинд нь хүрсний улмаас тэрээр нас барсан билээ. Тухайн үед Tupac 25 настай байв.

“Celebrity Cars Las Vegas” компанийн хамт олон:

– “Уг машинд реппер Tupac нас барахынхаа өмнө сууж явсан. Тухайн үед “Death Row Records” дуу бичлэгийн студийн өмч байсан энэхүү машиныг түүний хамтрагч Suge Knight жолоодож явсан байдаг. Мөн болсон явдлаас хойш анх удаа олон нийтэд ил гаргаж буй тохиолдол нь өнөөдөр юм.

Репперийн зорчиж явсан хэсгийн хаалган талд 4 сумны мөр үлдсэн, дугуй нь хагарсан байсан ч уг машины дугуйг сольж, будганд оруулж яг л түүнийг нас барахаас өмнө байсан шиг нь засаж янзалсан” хэмээв.

Харин олон нийт энэ тал дээр янз бүрийн байр суурьтай байлаа. Тэдний сэтгэгдлээс дурдвал:

– Магадгүй засвар хийсний дараа үнэ цэнээ алдсан цорын ганц машин энэ л байх.

– Энэ машин ганц үг ч гэсэн хэлдэг бол…

– Яагаад засвар хийчихсэн юм бэ? Одоо энэ машин зүгээр л энгийн нэгэн BMW болчихлоо шүү дээ. 

– Энэ машиныг жолоодонгоо “All Eyez On Me” дууг сонсоод явж байна гээд бод доо. Tupac Amaru Shakur энэ машинд, яг энд сууж явсан шүү дээ. Түүний жинхэнэ шүтэн бишрэгч л энэ машиныг худалдаж авах байх. 

Харин та энэ тал дээр ямар байр суурьтай байна?

Эх сурвалж: Hype Beast

Холбоотой мэдээ