Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэтгэвэрийн зээлийг тэглэхийг ОУВС зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Монголын ЗГ-ын сайд уу?ОУВС-ийн сайд уу?

2020-01-13 323

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг УИХ баталсан. Уг асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ард түмэнд мэдэгдэж, ийнхүү шийдэгдсэн. Одоо зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй иргэд Цагаан сараас өмнө зээл нь төлөгдөнө. Харин тэтгэврийн зээлгүй иргэд 2021 оны тавдугаар сарын 1-н гэхэд сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон. Дотоодод бонд босгох эх үүсвэрийг нь шийдэхээр болсон билээ.

Монгол улсын Ерөнхийлөгч “тэтгэврийн зээл тэглэх” зөвлөмж гаргаж, түүнийг нь УИХ-аар хэлэлцэж дэмжсэн. Гэвч уг шийдвэр дээр Олон улсын валютын сан/ОУВС/-ийн суурин төлөөлөгч байр сууриа илэрхийлж, манай улсыг ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзсэн юм. Тиймээс бид уг асуудал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын байр суурийг сонссон юм.

-Тэтгэврийн зээл тэглэсэн нь зөв. Харин

Ардын намынхан л гэрээ хийсэн. Гэрээ хийх шаардлагагүй байсан. Валютын сангийн үгэнд орж есөн татвар нэмсэн биз дээ. Өөрсдийнх нь л асуудал шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ямар ч хамааралгүй.

Валютын сангийн үгээр яваад амьдрал сайхан болдог бол болохоор боллоо.

Тийм учраас бид Чингис, Самурай бонд хоёр орчим тэрбумын зээл авсан. Зээл авахгүй бол болохгүй байсан. Хамаг түүхий эдийн үнэ унаад хэдэн тэрбумын цоорхой үүссэн. Бид Валютын сангүйгээр шийдээд яваад болоод л байсан.

Угаасаа түүхий эдийн үнэ өсчихсөн үед Валютын сан руу ордог нь буруу шүү дээ. Ч.Хүрэлбаатарын буруу. Ардын нам Ч.Хүрэлбаатарынхаа гаргасан буруу шийдвэрийг сонгуулийнхаа үр дүнгээр төлнө.

-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн долоогийнх нь эрхийг сэргээсэн юм байна. Ямар шалтгаанаар юм бол?

-Шүүгчийн түдгэлзүүлэх, эрхийг нь сэргээх гэх мэт бүх асуудал Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамждаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзээд өнгөрсөн жил түдгэлзүүлсэн.

Холбоотой мэдээ