Н.Амарзаяа: 2020-оны сонгуулиар Би нутгаасаа УИХ-д дахин нэр дэвшинэ гэв

2020-01-13 267
Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдон, төр түшилцэхдээ цөөнгүй удаа сонгогчдоо бухимдуулсан басхүү эгдүүцүүлсэн гишүүн бол Н.Амарзаяа. Чуулганы хуралдаан дээр хээвнэг бохь зажлан сууж, тойргийнхонтойгоо уулзахдаа “Ирэх бүрт өөдөөс загнаад байх юм. Баярлалаа, талархлаа гэж хэлсэн үү. Та нараар ажлаа дүгнэх болоогүй. Битгий давраад байгаарай. Би та нарыг гуйж сонгогдоогүй шүү” хэмээн бааварлаж суудаг нэгэн . Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй, Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүн Л.Энхболд, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар нэр дэвших сураг гараад буй. Энэ талаар Н.Амарзаяа гишүүнээс тодруулахад “Энэ жил УИХ-д өөрийгөө дахин сойно, Өмнөговь аймгаас дахин нэр дэвшинэ” гэв.

Холбоотой мэдээ