Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ХОРТ ХАВДАРТАЙ буюу ХҮНД ӨВЧТЭЙ тул хэргийг нь түдгэлзүүлнэ

2020-01-13 379

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ, ЦЕГ-аас албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Түүнийг хилээр гарч яваад амласан хугацаандаа ирээгүй учраас ийнхүү хайх ажиллагааг эхлүүлж, улмаар Интерполд хандан баривчлуулахын тулд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтанд оруулсан байна. Гэтэл Ч.Сайханбилэг хорт хавдартай тул гадагшаа гарч эмчилгээ хийлгэх эрхтэй гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр хорт хавдартай буюу хүнд өвчтэй иргэнийг эдгэртэл нь хэргийг түдгэлзүүлдэг хуультай юм байна. Ингэснээр эмчилгээ хийлгэж байх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хавтаст хэрэг хаагдах магадлалтай юм.

Хэргийг эрэн сануулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн АТГ-ын болон ЭЦА-ны Эдийн засагийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцоод буй.

Холбоотой мэдээ