
Мексикийн хойд хэсэгт байрлах нэгэн сургуулийн 11 настай сурагч багшийгаа буудан хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Мөн түүнийг гал нээхэд 6 хүн шархадсан бөгөөд үүний дараа өөрийгөө буудсан гэж албаныхан мэдэгдэж байна.
Энэ явдал Коахуила мужийн Торреон хотын хувийн хэвшлийн “Колежио Сервантес” сургуульд болсон ажээ. Хүү яагаад ийм хэрэг үйлдсэн шалтгаан нь одоогоор тодорхой бус байгаа ба тэрбээр 2 гар буу биедээ авч яван гал нээсэн байна. Түүнчлэн бууг яаж олж авсныг нь шалгах ажиллагаа явагдаж байгаа юм. Энэ төрлийн буюу сургуулийн гэмт хэрэг Мексикт ховор тохиолддог гэнэ.
Хүү эмээгийнхээ хамт амьдардаг, энгийн зан авиртай, сайн сурагч байсан гэж тус улсын телевизээр мэдээлсэн байна.
0 cэтгэгдэлтэй