С.Хишигжаргал: Би хөхөө гаргаж хувцасласандаа ичихгүй байна

2020-01-13 586

“UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Song” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг дуучин С.Хишигжаргал өөрийн өнгө төрхийг хэдийнэ тодорхойлсон нэгэн.

Бяцхан үрээ өлгийдөн аваад удаагүй байгаа дуучин бүсгүй сүүлийн үед дуулахаасаа илүүтэй телевизийн салбарт хүч үзэх болсон бөгөөд “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн бүсгүйчүүдийн хамтаар “Бүсгүйчүүд клуб” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх болсон.

Нэвтрүүлгийн үеэр цээжин биеэ ил гаргасан хувцас өмссөн дуучин бүсгүй өнгөрөгч амралтын өдрүүдэд цахим орчинд багагүй дуулиан тарьсан бөгөөд, Би хөхөө гаргаж хувцасласандаа ичихгүй байна. Монголчууд одоо нүдээ нээх цаг болсон. Бүрэг ичимхий зантайгаа 21 дүгээр зуунд орж ирчихээд, ангайгаад яваад байж болохгүй л дээ

Зарим хүмүүс бүсгүйчүүдийн өмсөх хувцсыг цаанаас нь зааж өгдөг хэмээж байсан ч тухайн хувцаслалт дуучин бүсгүйн сонголт байсан аж.

  • Нэвтрүүлэгчид нүцгэлж байж найруулагчийн сонирхлыг татна.Тэгээд өвөрт нь орно..Дараа өөрийнхөө нэртэй нэвтрүүлэгтэй болно.

  • засгийн газрын ордонд өмсөх хувцас цензуртэй байдаг олон нийтийн өмнө телевизийн цензур гэж байдаг байлгүй дээ МҮОНТ-ИЙН нэвтрүүлэгч Цовоо Ичинхорлоо энэ тэр нь ийм байдалтай нэвтрүүлэг хөтлөөд суувал ямар вэ Ардчилал гэдэг чинь алингаа алдаж хамаагүй байх нэр биш 

  • Бага насны хүүхдүүд, ахмад настай хүмүүс гээд маш олон хүн зурагт үздэг юм шүү. Баахан хөл дэлэнгээ унжуулсан хүмүүс зурагтаар ” нь гараад байвал юу болох вэ, бодох хэрэгтэй. UBS телевизийн зүгээс нь юм хэлдэг хүн байдаггүй юм байх даа

  • Хөхөө яаж, хаана, хэзээ гаргах нь таны хэрэг боловч эфирт бол сул унжсан хөх гаргаснаар та орчин үеийн хүн болохгүй л дээ. Миний дүү телевизийн хөтлөгч болох гэж байгаа бол нүцгэлэх биш тархиа жаахан хөгжүүлээ хө. Тархи чинь жаахан цэнэглэгдвэл цээжээ нүцгэлж өөрийгөө өмөөрсөндөө хожим гэмших болноо.

Холбоотой мэдээ