Реппэр Roockie-г шөнийн цэнгээний клубд хутгалжээ

2020-01-12 167

Хүүхэд залуусын дунд алдаршаад буй залуу реппэр Roockie өнгөрсөн шөнө шөнийн цэнгээний газарт хэвлий тус газраа хоёр удаа хутгалуулжээ. Энэ тухай бичлэг цахим орчинд тархсан ч удалгүй устгагдсан байна.

Эх сурвалжийн дурдаж буйгаар тэрбээр өчигдөр “I Loft” шөнийн цэнгээний газарт дуулсан гэх энэ үеэрээ халдлагад өртөж хутгалуулжээ. Түүнийг хутгалсан этгээд хардалтын улмаас ийнхүү хутгалсан байж болзошгүй гэнэ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байжээ. Төрсөн өдөртөө зориулан эвент зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч тэр нь ийнхүү цуцлагдлаа.

Удахгүй энэ тухай өөрийн биеэр мэдэгдэл хийхээ мэдэгдсэн Roockie гэмт этгээдэд зохих шийтгэлийг нь хүлээлгэнэ гэлээ.

Холбоотой мэдээ