Хятадад нууцлаг вирусээр халдварласан анхны өвчтөн нас баржээ

2020-01-11 218

Хятад улсын Хубэй мужийн Үхань хотод үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгаатай төсэй шинэ төрлийн халдвар дэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Нэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар тус улс даяар энэ өвчний нийт 59 тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байсан бөгөөд Хонгконг, Сингапурт ч хэд хэдэн хүн уг вирусээр халдварласан юм.

Тэгвэл нууцлаг вирусээр халдварласан анхны өвчтөн өчигдөр /2020.01.10/ нас барсан талаар тус хотын Эрүүл мэндийн газраас мэдэгджээ.

Үүнээс гадна 739 хүн эмчийн хяналтад байгаа бөгөөд тэдний 419 нь өвчтөнүүдтэй шууд харьцсан эмч нар байгаа аж. Одоогоор тэдэнд уг вирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй байна.Мөн БНСУ-д ажиллаж амьдардаг Хятад эмэгтэй өвчний голомт Үхань хотод зорчоод буцахдаа энэ халдварыг авч одоо БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнийг бусад өвчтнүүдээс тусгаарлан, биеийн байдлыг нь анхааралтай ажиглаж байгаа гэж холбогдох албаны хүмүүс мэдээлжээ.

Холбоотой мэдээ