Хятадад шинэ төрлийн нууцлаг вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас баржээ

2020-01-11 287

НХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн титэмт вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас барсан байна. Үүнээс гадна, 40 хүн уг вирусээр халдварласан байгаа бөгөөд хэдэн зуун хүн хяналтад байна гэж хотын Эрүүл мэндийн асуудал хариуцсан хороо мэдээлжээ.

Хятадын Хубэй мужийн Ухань хотод үүсгэгч нь тодорхойгүй хатгалгаатай төстэй өвчний халдвар дэгдсэн тухай хотын эрх баригчид 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Нэгдүгээр сарын 5-ны байдлаар халдварын 59 тохиолдол бүртгэгджээ. Өвчний үүсгэгч нь титэмт вирусийн шинэ төрөл болохыг Хятадын шинжээчид нэгдүгээр сарын 4-ний пүрэв гарагт урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Холбоотой мэдээ