Сангийн сайд асан С.Баярцогт 10 сая ам.долларын авилга авсан хэрэгт татагдав

2020-01-10 304

Монгол Улсын Сангын сайд С.Баярцогт 10 сая ам.долларын авилга авсан хэмээн Швейцарын Прокурорын газар мэдэгдсэн байна. Тус хэргийг тус улсын прокурорууд шалгаж буй бөгөөд дээр дурдсан мөнгө хэд хэдэн дансанд байршиж буй гэнэ. Швейцарын Дээд шүүх эхний ээлжинд 1.85 сая ам.доллар бүхий Швейцарын банк дахь дансыг царцаасан аж. Сангийн сайд асан С.Баярцогт нь уул уурхайн “Рио Тинто” компанид уурхайн төсөл авч өгөхийн тулд их хэмжээний авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн прокурорууд буруутгаж байна.

Холбоотой мэдээ