АХМАДУУД ЖАГСНЫ ХҮЧИНД ХҮСЛЭЭ ГҮЙЦЭЛДҮҮЛЖ ЧАДЛАА. ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРИЙН БИЕЭР ГАРЧ ИРЖ ИЙНХҮҮ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

2020-01-10 523

УИХ-д суудалгүй Шударга иргэдийн нэгдсэн намын дарга Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордоны гадаа ахмадуудыг цуглуулан жагсаал хийж байна.
Тэд Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бид баялгийн тэгш хуваарилалтыг дэмжиж байна. Зээл авсан ахмадуудад чихэр, зээл аваагүй ахмадуудад чихрийн цаас өгч болохгүй. Салхитын мөнгөний ордыг барьцаалан босгох 750 тэрбум төгрөгийг зөвхөн тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах нь иргэдээ ялгаварлан гадуурхсан, Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. ШИНЭ нам үүнийг бүх ахмадад тэгш хүртээх нь зүйтэй гэж үзэж бна. 1 ахмадад ойролцоогоор 2.5 сая төгрөг ногдоно.” гэв.
УИХ-ын гишүүн Л.Болд, “Ахмадууд ихэвчлэн ХААН, Төрийн банкнаас тэтгэврийн зээлээ авсан байдаг. Үүнээс 500 тэрбум орчим төгрөгийг ХААН банкнаас авчээ. Өөрөөр хэлбэл, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр 500 гаруй тэрбум төгрөгийг Монголбанкнаас ХААН банк руу шууд шилжүүлж байгаа. Энэ нь хууль бус бизнесийн санаархал. Тэгэхээр энэ мөнгийг иргэдийн гар дээр шууд өгөх нь зүйтэй. Энэ хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа учраас Цэц дээр очоод унана. Ингээд л ахмадууд зээлтэйгээ үлдэж, мөнгө нь байхгүй болно. Үүнийг бид сонгуулийн шоу гэж хардаж байгаа. Төрийн гурван өндөрлөг МАНАН бүлэглэлтэй нэгдэж болохгүй. Та бүхэн гарын үсгээ зурцгаагаарай. Бид төр, засгийн удирдлагуудад гардуулж өгнө. Өндөр тэтгэвэртэй 10 мянган ахмад 100 тэрбум төгрөг авах гэж бна. Гэтэл 100 мянган бага тэтгэвэртэй, бага зээлтэй иргэн мөн адил 100 тэрбумыг авахаар бна. Зээл аваагүй бусад ахмад нь төрийн халамжийн гадна үлдэж болохгүй” гэв.

Холбоотой мэдээ