Тэтгэврийн зээлгүй ахмадууд уйлсаар байна

2020-01-10 193

Ахмадуудын эрхийг хамгааллах чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон тэтгэврийн зээлгүй ахмадууд нэгдэж иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан нь тэтгэврийн зээлтэй болон зээлгүй ахмадуудыг талцахад хүргээд байна. Иргэдийн тэтгэврийн зээлээс 6 сая хүртэл төгрөгийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг УИХ-аар дэмжсэн.

Энэ шийдвэртэй холбогдуулан хэвлэлийн хуралд оролцсон ахмадуудын төлөөлөл “Бид баян таргандаа зээл аваагүй юм биш. Зээл авчихаад нас барчихвал үр хүүхдэд минь төвөг болно гэж бодоод л тэсч тэвчиж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Гэтэл биднийг ингэж ялгаварлан гадуурхаж байгаа явдал гомдолтой байна” хэмээж байлаа.

Мөн сард 320 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан “Би зээл авдаггүй. Аргагүйн эрхэнд өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоход ганцхан сараар зээл авдаг. Цагаан сарын үеэр хоёр сараар зээл авна гэж бодож байлаа. Зээл авдаг ч эргээд төлж чаддаггүй. Би хүүхдүүдээрээ зээл төлүүлж чадахгүй. Миний дөрвөн хүүхэд бүгд зээлтэй. Гэтэл Гэтэл биднийг бололцоотой гэж ярьж байна. Яагаад ингэж доромжилж байгаа юм бэ. Ерөнхийлөгч болоод төрийн өндөрлөгүүд 2019 оны 12 сарын 18-наас танилууддаа зээл тэглэнэ гээд хэлчихсэн байгаа юм. Танилууд нь  10-15 сая гээд л хичнээн их зээл аваа вэ. Тэгэхэд бид нэг сарын зээл авах гэж үгээ барж байна. Нам засаг сонгуулийн шоу хийж байна” хэмээн тэрбээр уйлан ярив.

Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь буюу 223 мянган ахамд тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй.

Харин тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байна.

Холбоотой мэдээ